2025-06-11

Kitchen Interior

Residential

Залуу үеийн амьдралын хэмнэл дунд гал тогоо нь зөвхөн хоол хийх зориулалттай орон зай биш харин харилцаа үүсэх, тайвшрал мэдрэх, амьдралын хэмнэлээ тэнцвэржүүлэх төв цэг болон өөрчлөгдөж байна. Тиймээс бид энэ интерьерийг төлөвлөхдөө функциональ байдал, материалын чанар, орчны мэдрэмжийг тэнцвэртэй хослуулах зарчмыг баримталсан.

Дизайны шийдэл ба материалын сонголт



Тавилгын нүүр хэсэг: Байгалийн царс модны текстурыг бүрэн хадгалсан модон хавтангаар хийсэн. Илүүдэл бариул, гоёл чимэглэлгүй энгийн хаалтууд нь минимал, ухаалаг хэрэглээг илэрхийлнэ.
 

Тавцан ба ханын чимэглэл (backsplash) Terrazzo stone төрлийн хиймэл чулуу ашигласан. Хөнгөн саарал өнгөний суурин дээр байгалийн чулууны үйрмэг хээтэй бүтэц нь орон зайн өнгөний уусалтыг гүйцээж, угаах, цэвэрлэхэд хялбар, өдрийн гэрлийг зөөлөн ойлгоно.

 



Тааз ба ханын будаг:  Цагаан өнгийн мат гадаргуутай эмульс орон зайг амар амгалан, хөнгөн мэдрэмжтэй болгох үндэс болсон. Цагаан өнгийн нөлөөнд тавилгууд бүр тод ялгарч харагдана.
 



Шал: Полишгүй бетон шал сонгосон. Энэ нь орон зайн индустриал шинжийг бага зэрэг шингээж өгсөн бөгөөд уг материал дулаан, чийг хадгалах чадвартай.
 



Нээлттэй тавиур: 
Дээд хэсэгт байрлах нарийн профиль бүхий модон тавиур нь deco object болон өдөр тутмын аяга таваг байрлуулахад зориулагдсан. Энэ элемент нь ханыг хоосон биш, гэхдээ ачаалалгүй харагдуулахын зэрэгцээ практик хэрэгцээг хангасан.
 


Энэхүү гал тогооны интерьер бол минимализмын зарчмыг хэрэглээний бодит шаардлагатай уялдуулсан тод жишээ. Дизайны төв үзэл нь хэт хээнцэрлэлгүйгээр өндөр чанар, өдөр тутмын тав тухыг хангасан орчин бүрдүүлэх байв.

Материалын сонголт нь цэвэрлэгээ, тэсвэрлэлтийн хувьд хэрэглээний онцлогт бүрэн нийцсэн. Терраццо чулуун тавцан нь ус, тосонд тэсвэртэй, царсны фанер бүрэлттэй хавтан нь байгалийн мэдрэмжийг хадгалах төдийгүй удаан эдэлгээтэй. Гар бариулгүй хийц, нээлттэй тавиур зэрэг нь орон зайн уялдаа болон функцэд төвлөрсөн шийдлүүд.

Харин өнгөний хувьд дулаан модон өнгө, саарал чулуулаг бүтэц, сүүдэр гэрлийн зөв хослол нь орчин үеийн, төвлөрсөн уур амьсгалыг бий болгодог. Цэгцтэй зохион байгуулалт, хэрэглээний оновчтой хөдөлгөөний чиглэл нь энэхүү гал тогоог үзэмж төдийгүй хэрэглээний хувьд найдвартай орчин болгож байна.

Хамтран ажиллах