2025-06-10

Lobby & Circulation Area

Public Space

Бид энэхүү орон зайг төлөвлөхдөө оршин суугчдын өдөр тутмын хөдөлгөөний оновчтой чиглэл, зочдын хувьд анхны сэтгэгдлийг тодорхойлох пассив нөлөөлөл, түүнчлэн визуал цэвэр байдлыг хадгалах бодлого дээр төвлөрсөн.

Дизайны үндсэн хандлага

Геометрийн харьцааг нарийн тооцоолсон зохион байгуулалт, зөөлөн өнгөний палитр, өндөр зэрэглэлийн гадаргуу материал, гэрэлтүүлгийн нарийн шийдлүүдээр дамжуулан дотоод үнэ цэнийг илэрхийлэхийг зорьсон. Эдгээр элементүүд нь орчны визуал тэнцвэрийг хадгалах бөгөөд хэт тодрохгүйгээр, орчны чанар, хэрэглээний ухаалаг байдлыг мэдрүүлдэг.


Ашигласан материалууд


 



Хана ба шал: Ханын гадаргууг натурал текстуртай микроцементэн хавтангаар бүрж, мат өнгөлгөөтэй керамик плита бүхий шалыг сонгосон. Энэ нь тоос шороо тогтохгүй, гэрэл ойлгох чадвар зөөлөн, үзэмжийн хувьд дээд зэргийн мэдрэмжтэй.
 



Тааз ба гэрэлтүүлэгLine lighting буюу шулуун шугамт LED гэрэл нь орон зайг тод бус, харин нарийн ухаалаг байдлаар чиглүүлдэг. Бид гэрэлтүүлгийн дизайныг зөвхөн харагдах байдал биш, орчны сэтгэлзүйд нөлөөлөхүйц хэмжээнд анхаарсан.
 



Тавилга ба хүлээлгийн хэсэг: Хүлээлгийн хэсэгт хэрэглэгдсэн дугуй хэлбэртэй буйдан нь зөөлөн, найрсаг уур амьсгалыг бүрдүүлнэ. Хажуугийн ширээ нь powder-coated ган суурьтай, бүдэг earthy өнгөтэй бөгөөд бүхэл зураглалд уусан шингэсэн.
 



Металл хийцүүд: Лифтний хаалга ган материал ашигласан бөгөөд нүүр хэсгийг гүн хар өнгийн brushed finish бүхий металл панелиар шийдсэн. Энэ нь орон зайн өнгөний хөнгөн палитрыг хүчтэй бөгөөд дэгжин элементээр тэнцвэржүүлж өгнө.

 


Энэхүү лобби болон лифтний танхим нь өнгө, материал, гэрлийн энгийн нийлбэр бус орчны сэтгэлзүйн нөлөөлөл, зорилтот хэрэглээ, хэрэглэгчийн урсгалыг тооцсон зохион байгуулалтын дүн шинжилгээтэй шийдэл юм.

Бид энэхүү орон зайг төлөвлөхдөө оршин суугчдын өдөр тутмын хөдөлгөөний оновчтой чиглэл, зочдын хувьд анхны сэтгэгдлийг тодорхойлох пассив нөлөөлөл, түүнчлэн визуал цэвэр байдлыг хадгалах бодлого дээр төвлөрсөн.
Анзаарагдахгүй мэт харагдах олон элементүүд материалын гадаргуу, харьцааны нарийвчлал, гэрэлтүүлгийн нягт шийдэл нийлж, хэрэглэгчид мэдрэгддэг дотоод амгалан байдлыг бий болгож байна.

Хамтран ажиллах