2025-06-09

Kitchen Interior

Residential

Энэ төслийн гол зорилго бол минимал хэв маягийг амьдралд илүү ойр, хэрэглээний практикт нийцсэн байдлаар илэрхийлэх явдал байлаа. Байгалийн гэрлийг дээд зэргээр ашиглах ухаалаг зохион байгуулалт, earthy tone өнгөний сонголт энэхүү орон зайг бий болгосон.

Материалын сонголт


 



Шал: Европ чанарын Smoked oak хатуу модон шал ашигласан. Байгалийн модны текстурыг харуулсан, хөлд зөөлөн мэдрэмж төрүүлдэг, дуу чимээг шингээдэг.
 



Хана ба тааз: Матов гадаргуутай, гэрлийг зөөлрүүлэн ойлгодог, гипсэн хавтан дээр тусгай бүрэлттэй будаг хэрэглэсэн. Энэ нь орон зайг илүү уужим, агаарлаг харагдуулна.
 



Тавилга: Bouclé даавуугаар бүрсэн модон араг бүтцэт сандал, буйдан. Зөөлөн булантай хэлбэр нь минимал чиг хандлагыг илэрхийлнэ.
 



Гал тогооны тавцан: Тавцангийн хувьд Black Marquina байгалийн боржин чулуу ашигласан. Calacatta marble-ийн текстур бүхий хийцтэй керамик хавтан хэрэглэж, хар боржин тавцантай хослуулсан.
 



Гэрэлтүүлэг: Таазанд суурилуулсан track lighting систем, унжсан минималист люстр, хар өнгийн метал хийцтэй унтраалга болон унтлагын гэрэл нь бүхэл орчинг нарийн уялдаатай болгож өгсөн.


Дизайны өнгө аяс





Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ бид минималист дизайн философийн үндсэн зарчмуудыг баримтлан, функц ба мэдрэмжийн тэнцвэрийг шинэ түвшинд гаргахыг зорьсон. Простор буюу орон зайг ухаалгаар удирдах, байгалийн гэрлийг дээд хэмжээнд ашиглах, мөн материалын бүтэц ба өнгөний нарийн уялдааг цэвэр геометртэй хослуулах нь төслийн үндсэн онцлог байлаа.

Тавилгын хэлбэр, хана таазны деталь, шал болон тавцангийн материалуудыг харилцан уялдуулж, байгальд ээлтэй, урт хугацааны хэрэглээнд нийцэхүйц шийдлүүдийг сонгосон. Өнгөний хувьд earthy tone суурь бүхий саарал, цагаан, хар хослолыг үндэслэн орчинд дулаахан, тайван мэдрэмж төрүүлэхийг хичээлээ.

Энэ бол минималист интерьерийн үндсэн агуулгыг орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн хэрэгжүүлсэн төсөл юм. Бидний хувьд энэ орон зай нь зөвхөн архитектурын шийдэл бус, хэрэглэгчийн өдөр тутмын сэтгэлзүй, амьдралын чанарыг дэмжих ухаалаг орчин болж чадсан гэж үзэж байна.

Хамтран ажиллах